Тайлал: Та мөнгө дуусах үед бухимдаж, хяналтаа алдаж эхэлдэг. тиймээс саp тутмын санхүүгийн тэмдэглэл хөтлөхийг танд зөвлөе. үсчинд хэдийг зарцуулах, кафенд төсвөөс хэтрүүлэхгүй гэх мэтээр бүгдийг тодорхой бич. cap бүр тэмдэглэлээ шалгаж, орлого зарлагандаа дүгнэлт хий. ингэвэл таны мөнгө урсаж байгаа тэр "хар нүхийг" мэдэх болно.
2.Гар утасны дугаар чинь юуг өгүүлж байна вэ?
Тайлал: Энэ дугаар нь ажил төрлийн болон бусад ямар ч төрлийн харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах зэргээр таны бүхий л ажилд нийцсэн сайн дугаар
3.Таны ордны мэргэжил
Тайлал: Тэд бүх хүч чадлаа дайчилсан идэвхтэй мэргэжлийг сонгон авах хэрэгтэй. эдгээр нь хуулийн мэргэжилтэн, эрүүгийн хуулийн ажилтан, анчин, тамирчин, сэтгүүлч, эмч зүйч байна. эдгээрээс гадна сайн тогооч, номын санч, орчуулагч зэрэг мэргэжил тохирно.
4.Та амьдралд хайртай юу?
5.Мөхөөлдөс хэрхэн иддэгээр нь хүний зан байдлыг тодорхойлж болно
Тайлал: Хэрвээ мөхөөлдөс идэхдээ амаа бүрэн гүйцэд биш дөнгөж хагас ангайлгаж иддэг бол та дуугүй, бусадтай нээлттэй биш, барагтай бол зугаацаж наргидаггүй хүн юм. та хүнрүү түрүүлж очих биш, харин өөрлүү чинь эхэлж алхахыг хүлээж суудаг. гэхдээ хэн нэгэн хүн таны итгэлийг олж чадвал та түүний хувьд сайхан сэтгэлтэй, уриалагхан, дотны, үнэнч нөхөр нь болж чадна.
6.ТА АЗ ЖАРГАЛТАЙ ХҮН МӨН ҮҮ?
Тайлал: Хэдийгээр та аз жаргалтай байж чаддаг, амьдралд бүтээлчээр ханддаг хүн юм. гэхдээ хувь заяа таныг бусдын адил хааяа хааяахан хатуухан шалгадаг ч та өөртөө итгэх итгэлээ алддаггүй юм байна. үргэлжийн өөдрөг сэтгэл, амьдралд дуртай зангаараа та бусдын хувьд ихээхэн том нөмөр нөөлөг болдог, тэднийг өөртөө татах их хүчийг агуулдаг ажээ.
7.Хайр гэдэг таны хувьд ...
Тайлал: Та зүгээр л дурламтгай хүн биш. та хүнийг өөртөө галзууртал дурлуулж чаддаг хүн. таны мэтийн хүмүүсийн романтик амьдрал нь цаанаасаа заяагдсан гэж үздэг. гэвч та эсрэг хүйстэндээ шаардлага ч тавьж чаддаг. та ихийг зориулснаар үүнээсээ багагүйг эргүүлж авч болохыг мэддэг болохоор юманд сэтгэлээсээ ханддаг. гэхдээ таны хайрладаг хүн зөвхөн таных гэж бүү итгээрэй.
8.Та хамгийн хөөрхөн, сэтгэл булаам бүсгүй мөн үү?
Тайлал: Танд дур булаам шинж байна. тантай харьцахад таатай бөгөөд илүү дутуугүй өөрийнхөө давуу талыг ойлгуулж чаддаг юм байна. өөрийнхөө зан төлөвийг өөрчлөх гэж оролдсоны хэрэггүй.
9. Та “шар шувуу” юу “Болжмор” уу?
Тайлал: Та хэзээ ч цаг баримталдаггүй хүн.
10.Та өөрийгөө хэр зэрэг зөв дүгнэдэг вэ?
Тайлал: Хамт байхад тааламжтай хүн гэж таны танилууд чинь үздэг. та шог хошин яриатай, ямар ч нөхцөлд орчин тойрны уур амьсгалыг хөгжөөж чаддаг. та тас хийтэл инээж шог хошин зүйл зогсоо зайгүй ярьж чаддаг
11.Та хайрлаж дурлах чадвартай юу?
12.Та эрчүүдийг хэр ойлгодог вэ?
Та өмнөх амьдралдаа эр хүн байсан юм биш биз. эр хүний дотоод сэтгэлд нэвтрэх гайхалтай увидастай юм. энэ нь таны хувийн баялаг туршлагад ч байж магадгүй бөгөөд та эр хүний санаа бодлыг хялбархан уншдаг юм байна